Хэдэн блогчин оролцох вэ?
2009 оны 04-р сарын 30 Нийтэлсэн dorooЗА нөгөө Эминэнт нь та бүхэнтэйгээ хамт модоо тарих гээд л гүйгээд байна. 5 сарын 2-ны өдөр дөхөж байгаа болохоор майр их догдолж байна оо. Энэхүү үйл ажиллагааг анх санаачилж байхад урам зориг өгч бас үргэлж дэмжиж байсан блогчдоо баярлалаа. Та бүхнийхээ өгсөн урам зоригоор тэжээгдэн өдийг хүрлээ.
Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 132
Иймэрхүү МОД суулганаа гэж
2009 оны 04-р сарын 19 Нийтэлсэн dorooХотоос 10 км зайтай газар "Ар хустай" гэдэг газар мод тарих үйл ажиллагаа маань болно. Өмнөх бичлэгт тодорхой бичсэн байгаа. Тэр газарт доорх 3 ширхэг мод ургах боломжтой гэсэн мэргэжилтний заавар зөвлөгөөний дагуу Чацаргана, хайлаас, бургас эдгээр 3 модыг сонгож тарихаар болсон. Зураг нь бол хэдэн жил ургацан байгаа зураг лдаа. Тарьсан моднууд маань ургаж гүйцээд иймэрхүү сайхан эд болно доо. Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 205
Модоо тарихад бэлэн боллоо
2009 оны 04-р сарын 17 Нийтэлсэн dorooЗа ингээд блогчдынхоо хүсэн хүлээж байсан өдрийг зарлах цаг боллоо. Юу вэ гэвэл мод тарихад бэлэн болчлоо. Сэлбэ голыг хамгаалах иргэдийн "Сэлбэ төгөл" гээд иргэдийн бүлэгтэй хамтран энэ бүх ажлыг зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй»
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 150
Хогондоо биш модондоо
2009 оны 04-р сарын 08 Нийтэлсэн dorooБараг ширгээд алга болж байгаа Сэлбэ голын ай сав газар хотоос 10-аад км зайтай газар 4 га газрыг блогчид маань мэдэлдээ авч мод тарьвал ямар байна. Мод тарихад тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын газраас зөвшөөрөл авах шаардлагатай. Үүнийг Пүрвээ ах зохицуулж хийж эхлээд байгаа. 2 жилийн дараа та бидний итгэл сэтгэлээр бий болсон төгөл сүндэрлэх болно гэж бодохоор хурдхан л тарьмаар байна. Дэлгэрэнгүй»
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 116
Блогчдоо мод тарих уу хэдүүлээ?
2009 оны 04-р сарын 08 Нийтэлсэн dorooЗа хавар болж байна сайхан байнаа. одоо удахгүй мод ногоороод л сайхан болно доо.
Блогчдоо нэг өдөр агаарт гарч бүх блогчид маань сайхан уулзаж зүс царайгаа харалцангаа хэдэн сайхан мод тарьвал ямар байна. Хамтын иймэрхүү ажил биднийг улам сайхан ойртуулж дотносуулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл ажлыг нөхдүүд минь идэвхтэй дэмжвэл би модны үрслүүлэг энэ тэр гээд ажлыг хөөцөлдье. За тэгээд блогчдоо саналаа ирүүлээрэй. тэгээд хэдэнд завтай боломжтой зэргээ бичээрэй. Бас мод тарихад юу юу хэрэг болдог зэргийг мэддэг хүн байвал санал бодлоо хуваалцаарай. Энэ ажлыг үйл хэрэг болоосой гэж маш их хүсэж байна.
Нэг мод тарьвал энэ насны буян
Хоёр мод тарьвал хойд насны буян
илүү дэлгэрэнгүйг http://eminent.blog.banjig.net/
15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 261